“Төсөв-2013” медиа компанит ажлын хэвлэлийн хуралтай

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 08

Өнөөдөр 11.00 цагаас  Төрийн мэдээллийн танхимд Монгол улсын төсвийн ил тод байдлыг хангах “Төсөв-2013” медиа кампанит ажил эхэлж байгаатай холбогдуулан хэвлэлийн бага хурал хийхээр болжээ. Хуралд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ц.Мөнхтөр болон “Монгол масс медиа” группын захирал А.Амундра, “News” агентлагийн захирал Б.Тэмүүлэн нар оролцох аж.

Шинэчлэлийн Засгийн газар төсвийн ил тод байдлыг хангаж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор энэхүү төслийг хэрэгжүүлж буй. “Монгол масс медиа” групп, Мэдээллийн “NEWS” агентлаг буюу NEWS.mn сайт, “EАGLE NEWS” телевиз, “NEWS” продакшны хувьд төсөв хэлэлцэх явцад иргэд, судлаачдын байр суурийг тусгах, төсөв боловсруулагчид шийдвэр гаргагчдын тайлбарыг олон нийтэд хүргэх зорилготой уг төслийн хүрээнд төсөв тойрсон асуудлаар цуврал нийтлэл, нэвтрүүлэг, эрэн сурвалжилсан мэдээллийг уншигч, үзэгчдэд хүргэхээр  “Төсөв-2013” медиа төслийн ажлыг дэмжин, хамтарч байгаа юм.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top