Орон нутгийн сонгууль хаяанд дөхлөө. Түүнээс урьтан аймаг, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн дагуу нэр дэвшигчид тодорхой хугацаанд тодорч дуусах ёстой. Орон нутгийн сонгуулийн хуулийн дагуу нэр дэвшигчдийг санал авах өдрөөс 45 хоногийн өмнө тодруулах ёстой тул энэ дагуу аравдугаар сарын 2-ноос эхлэн нэр дэвшигчдийг СЕХ-нд хороонд бүртгэж эхэлсэн. Тэгвэл орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэх ажил маргаашаар дуусгавар болох гэнэ.
Түүнчлэн хуульд зааснаар нэр дэвшигч санал авах өдрөөс 30 хоногийн өмнө сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлэх ёстой бөгөөд СЕХ-ноос нэр дэвшигчдийн сонгуульд зарцуулах мөнгийг тогтоож өгсөн байна. Ингэхдээ аймаг, иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшигч нь 60 сая, дүүргийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшигч нь 80 сая, сумын ИТХ-ын сонгуульд нэр дэвшигч нь 20 сая төгрөгийг тус тус зарцуулахаар тогтоожээ.
А.ТЭМҮР
Сэтгэгдэл ( 0 )