С.Баярцогт мурив

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 08

Өнгөрөгч ээлжит бус чуулганы сүүлээс эхлээд асуудал болон босч ирсэн Оюутолгойн  гэрээний хэрүүл намжаагүй хэвээр. Харин ч УИХ-ын нэр бүхий гишүүд эсэргүүцлээ илэрхийлж хэвлэлийн хурал зарлаж байр сууриа илэрхийлж байсан юм. Тэр үед УИХ-ын гишүүн С.Ганбаатар Оюутолгойн гэрээний асуудлаар УИХ-ын гишүүн С.Баярцогттой халз мэтгэлцээн хийхээ мэдэгдсэн.

Болзсон цагаар бол хоёр гишүүн өнөөдөр Төрийн ордонд халз мэтгэлзэх ёстой байв. Гэвч С.Баярцогт гишүүн  хэлсэн амнаасаа хазайж халз мэтгэлцээнээ хойшлуулахыг хүсчээ. Тиймээс өнөөдөр болох ёстой байсан халз мэтгэлцээн хойшилжээ. Энэ талаар С.Ганбаатар гишүүн мэдээлэл хийнэ гэнэ.

А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top