Тун удахгүй буюу 12-р сарын нэгний өдөр ирэх оны төсвийг хэлэлцэх гэж байгаа билээ. Үүнтэй холбоотойгооор мэдээллийн news.mn сайт “Төсөв-2013” медиа компанит ажлыг Засгийн газартай хамтран зохион байгуулах санал тавьсан байна. Энэ саналыг Засгийн газраас хүлээн авч ирэх оны төсөвт иргэдийн санаа бодлыг тусгахад хамтран ажиллах ажээ. Энэ ажиллагаа ирэх оны төсөв батлагдах хүртэл "Масс медиа" группийн бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжин олон нийтэд хүрэх юм байна. Өөрөөр хэлбэл иргэн таны төлсөн татварыг улсаас хэрхэн зарцуулж байна, төсвийг хэрхэн үр ашигтай зарцуулах вэ зэрэг олон асуудлыг хөндөх гэнэ. Өөрөөр хэлбэл төслийн хүрээнд төсөв тойрсон асуудлаар цуврал нийтлэл, нэвтрүүлэг, эрэн сурвалжилсан мэдээллийг уншигч, үзэгчдэд хүргэх юм.
Энэ мэдээллийг дөнгөж сая Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ц.Мөнхтөр, “News” агентлагийн захирал Б.Тэмүүлэн нар Төрийн ордонд өгөв.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )