Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн тэргүүлсэн Шинэчлэлийн Засгийн газраас “Шинэчлэлээр шийдье-222” арга хэмжээг санаачлан сар бүр зохион байгуулахаар болсон. Өөрөөр хэлбэл, сар бүрийн хоёр дахь долоо хоногийн мягмар гаригийн 14:00 цагаас уг арга хэмжээ болж байх юм. Хоёр дахь удаагийн арга хэмжээ “Үрэлгэн төсөв, үр ашиггүй хөрөнгө оруулалт” сэдвийн хүрээнд маргааш төрийн ордонд болох гэж байна.
Өнөөдрийн байдлаар манай улсад төсвийг хэлэлцэх, хянах олон нийтийн оролцооны нэгдсэн тогтолцоо байдаггүй. Өөрөөр хэлбэл төсөв боловсруулах, батлах, хянах, мэдээлэл дамжуулах явц төрөөс ард түмэн рүү чиглэсэн ганц урсгалтай байдаг. Энэ байдлыг өөрчлөх анхны алхам нь маргаашийн арга хэмжээгээр эхэлж байгаа юм. Тиймээс иргэд та бүхэн энэхүү нээлттэй уулзалтад идэвхтэй оролцож, төр засагт уламжлах саналаа ирүүлэхийг Засгийн газраас уриалж байна.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )