Өнөөдөр С.Ганбаатар, С.Баярцогт нар мэтгэлцэх байсан. Харамсалтай нь УИХ-ын дэд дарга С.Баярцогт: “Ажил ихтэй байна. Оюу Толгойтой ажил хэргийн хэлэлцээр хийж байна” гэж тайлбарласан тул мэтгэлцээнийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан байна. Улмаар УИХ-ын 25 гишүүнээс бүрдсэн ажлын хэсэг дараах үндсэн дөрвөн хэсэг бүхий мэдээллийг сэтгүүлчдэд хийлээ.
Ингэж мэдээлэл хийж байхад УИХ-ын гишүүн С.Баярцогт гишүүн хуралдаанд орж ирсэн. Тэрбээр мэтгэлцээнийг хийнэ. Гэхдээ ижил мэдээлэлтэй байх ёстой болохоор хугацаа хэрэгтэй гэдгээ хэлж, сэтгүүлчдийн асуултад хариулав. Тухайлбал 71/29 хувийн ашиг хэмээх сурталчилгааны талаар: “Сурталчилгааг гаргасан байгууллагаас нь асуух хэрэгтэй. Миний хувьд мэтгэлцэхэд хэзээд бэлэн. Хүн хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээх ёстой. Би ч гэсэн хүлээнэ” гэв.
Улмаар тэд сэтгүүлчдийн цөөнгүй асуултад хариулж, ойрын хугацаанд олон нийтийн өмнө мэтгэлцэхээр боллоо.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )