Орон даяар МАХН-ын гишүүнчлэлээ сэргээх аян үргэлжилсээр байна. Өнөөдөр тус аяны хүрээнд Налайх дүүргийн 100 хүн гишүүнчлэлээ сэргээлээ. Тэдний дунд гавьяат багш, Налайх дүүргийн Засаг дарга асан гээд нэр хүндтэй олон хүн байсныг өнөөдөр болсон гишүүнчлэл сэргээх ёслолын ажиллагааны үеэр дурьдлаа.
Орон нутгийн сонгууль ойртож байгаа энэ хариуцлагатай үед МАХН-ын гишүүнчлэлээ сэргээж 100 хүнийг МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба хүлээн авч үнэмлэхийг нь гардуулан өгсөн юм. Тэрбээр “Энэ цаг үе бол хариуцлагатай, онцлогтой юм. Тиймээс энэ цаг мөчид гишүүнчлэлээ сэргээж байгаа та бүхэндээ талархал илэрхийлье. Та бүхний араас гишүүнчлэлээ сэргээх хүсэлт гаргаад байгаа бусад хүмүүсийг ч мөн намдаа тавтай морилохыг хүсье” хэмээн хэллээ.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )