Монгол Ардын Намын бүлгийн хурал өндөрлөлөө

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 08

Монгол ардын намын бүлгийн хуралдаан сая өндөрлөлөө. Энэ удаагийн хуралдаанаар бүлгийг албажуулах, бүлгийн завсарлага авахтай холбоотой асуудал, УИХ-ын даргыг томилох, чуулганы ирц бүрдэхтэй холбоотой олон асуудлыг цогцоор нь шийдэх хэрэгтэйг УИХ-ын гишүүн Н.Энхболд мэдээллээ.

УИХ-ын Дэгийн тухай хуулийн дагуу бүлгийн завсарлага хугацаатай байх талаар гишүүд санал солилцсон байна. Хугацаатай байх нь нэг талаасаа давуу, нөгөө талаасаа сул талтай байдаг. Тиймээс Ардын намаас хугацаатай байх нь зөв. Гэхдээ яг хэдэн хоногийн завсарлагатай байх талаах үдээс хойших хуралдаан дээр хэлэлцэхээр боллоо. Эхний ээлжинд тав хоног дараагийнх нь гурав хоног байхаар хэлэлцэж байгаа гэнэ.

Мөн УИХ-ын чуулганыг насаар хамгийн ахмад гишүүн даргалдаг байсан. Үүнийг УИХ дахь олонх болсон намын насаар хамгийн ахмад гишүүн даргална гэдгийг өөрчлөх саналтай байгаа гэнэ. Харин нэг нам олонх болоогүй тохиолдолд хуулиар зохицуулахаар зааж өгчээ.

Ардын намын албан бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Н.Энхболд: “Байнгын хорооны хувьд 21 гишүүнтэй байх нь зүйтэй гэж үзэж байна. Харин нэг гишүүн гурван байнгын хороонд байх нь үр ашиггүй. Тиймээс нэг гишүүн хоёр байнгын хороонд байх, сайдаар ажиллаж байгаа бол нэг байнгын хороонд хамаарагдах нь зүйтэй. Ингэснээр нэг гишүүн нэг байнгын хороонд байж мэргэжлийн түвшинд ажиллах чиг хандлагыг хэрэгжүүлэх хэрэгтэй байна” гэж хэллээ. Мөн “Өмнөх жилийн төсвийн төсөөллийн талаарх дунд хугацааны тоо баримтууд гарсан. Энэ материалтай гишүүд бүрэн танилцаагүй байгаа. Танилцаж дууссаны дараа энэ талаар хуулийн хүрээнд хэлэлцэнэ” гэв.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top