1. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
• Монгол Улсын 2011 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2011 оны санхүүгийн нэгдсэн тайлан /хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлнэ/
• “Чингис хаан” одон бий болгох тухай УИХ-ын 2002 оны 21 дүгээр тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;
• Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий болон Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцах Ажлын хэсгүүд байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төсөл;
• Байнгын хорооноос УИХ-ын 2012 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийх ажлын төлөвлөгөө хэлэлцэх;
• Бусад.
2. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Б” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Монгол Улсын 2011 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2011 оны санхүүгийн нэгдсэн тайлан /хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлнэ/.
3. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 13.30 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
• Монгол Улсын 2011 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2011 оны санхүүгийн нэгдсэн тайлан /хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлнэ/;
• Монгол Улсаас Ямайка Улстай дипломат харилцаа тогтоох тухай асуудал /зөвшилцөх/.
4. Төсвийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Б” танхимд:
Хэлэлцэх асуудал
• Монгол Улсын Ерөнхий аудиторыг чөлөөлөх, томилох тухай асуудлыг тус тус хэлэлцэхээр боллоо. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )