“Шударга ёс” эвслийн бүлэг хуралдана

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 09

 

УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлэг өнөөдөр 15.00 цагт хуралдах юм байна. 2012 оны төсөвийн төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулан Сангийн сайд Ч.Улаан, Сангийн дэд сайд Б.Чулаанбат нар цаг үеийн асуудлаар бүлгийн гишүүдэд танилцуулга хийхээр болсон байна.

УИХ-ын 2012 оны намрын чуулганы хуралдаанаар 2012 оны төсөв батлахтай холбогдуулан намын бүлгүүд ирэх онд үр дүн багатай хөрөнгө оруулалтыг багасгах, хөрөнгө оруулалтыг үр ашигтай зарцуулах нь чухал гэж үзэж байгаа юм.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top