Дөнгөж сая Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан боллоо. Хуралдааны эхэнд Монгол Улсаас Ямайка Улстай дипломат харилцаа тогтоох тухай асуудлыг хэлэлцэв. Хуралдаанд ГХЯ-ны төлөөлөл оролцсон.
МУ-ын Үндэсний Аюулгүй Байдлын Үзэл Баримтлалын хүрээнд НҮБ-ын гишүүн улстай манай улс дипломат харилцаа тогтоох чиглэлд 2010 оноос ГХЯ анхаарч ажиллаж байгаа. Энэ ажлын хүрээнд Ямайка улстай дипломат харилцаа тогтоох талаар ярилцлаа. Уг асуудлаар үг хэлэх болон асуулт асуух гишүүн байсангүй. Улмаар энэ асуудлыг байнгын хорооны гишүүд дэмжив.
Үүний дараагаар Монгол Улсын 2011 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2011 оны санхүүгийн нэгдсэн тайланг хэлэлцэв. Энэ асуудалтай холбоотой ажлын хэсэг болох ГХЯ, Үндэсний аудитын газар, ТЕГ, Сангийн яамны төлөөлөл оролцов. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор асуулт асуух, санал хэлэх гишүүд байсангүй. Улмаар уг асуудлыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүлэн, санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр боллоо.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )