АН-ын бүлэг хуралдана

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 10

УИХ дахь Ардчилсан намын бүлэг 09.00 цагаас хуралдана. Хуралдаанаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг томилох асуудлыг хэлэлцэхээр болсон байна.

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан дараах төлөөлөлд нээлттэй нэр дэвшүүлэхийг олон нийтэд зарласан юм. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд даатгуулагчийг болон Үйлдвэрчний эвлэлийг төлөөлөн гурав, Ажил олгогчийг төлөөлсөн гурав нийт зургаан төлөөлөл сонгогдох учиртай. Төлөөллийг нэр дэвшүүлэх эрх бүхий төрийн болон төрийн бус байгууллага, хамт олон тус бүр гурван хүний нэр дэвшүүлж Монгол улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороонд танилцуулах ёстой тул нэр дэвшигчдийг бүлгийн хуралдаанаар хэлэлцэхээр болжээ.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top