Өнөөдөр гурван байнгын хороо хуралдахаар болжээ. Тодруулбал, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо тус тус хуралдана. Харин Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо 09.00 цагаас хуралдах байсан ч Ардчилсан намын бүлгийн хурал болж байгаа тул түр хойшлуулаад байна.
Мөн өнөөдөр Төрөөс мөнгөний бодлогын талаар 2013 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, Байнгын хорооны санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан 11.00 цагаас хуралдах аж.
Х.Заяа
Сэтгэгдэл ( 0 )