Өнөөдөр үдээс өмнө УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг томилох тухай асуудал хэлэлцэж эхэлсэн гэх. АН-ын бүлгийн хуралдаан орсон тул үдээс өмнө хуралдуулахаар төлөвлөөд байсан Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороог үдээс хойш хуралдуулахаар хойшлуулаад байна.
Тус байнгын хороогоор өнгөрсөн жилийн төсвийн гүйцэтгэл, Тамхины хяналтын тухай, Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг томилох тухай зэрэг асуудал хэлэлцэх юм.
А.ТЭМҮР
Сэтгэгдэл ( 0 )