Орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийн нэрс тодорно

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 10

Орон нутгийн ИТХ-ын сонгуульд өрсөлдөх нам, эвслүүд өчигдөр буюу энэ сарын 9-нд нэр дэвшигчдээ тодруулж дууссан. Тэгвэл орон нутгийн сонгуульд 6 нам эвсэл оролцохоор болсон тухай СЕХ-ноос мэдэгдсэн. АН-ынхны хувьд дүүргүүдийн намын хорооны нэр дэвшигчдээ нэгтгэж, энэ сарын 17-нд албан ёсоор зарлахаар тогтжээ.

Харин МАХН орон нутгийн хурлын сонгуульд дангаараа болон эвслийн нэрээр оролцож байгаа бөгөөд өчигдөр дүүргийн намын хорооны хуралдаанаар нэр дэвшигчдээ тодруулжээ. Тиймээс тус намынхан маргааш нэр дэвшигчдээ олон нийтэд зарлах юм байна.

МАН-ын хувьд орон нутгийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ бараг тодруулаад дууссан бөгөөд бусад хүчнүүдийн нэрс тодрохыг харзнан суугаа бололтой юм.

А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top