Н.Энхбаяр шүүхийн тогтоолоо хүлээж аваагүй байна

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 10

Шүүхээс хорих ял сонссон Монгол Улсын экс Ерөнхийлгч Н.Энхбаяр сайд нарын хоёрдугаар эмнэлэгт одоог хүртэл хэвтэн эмчлүүлж байна. Сүхбаатар дүүргийн шүүхээс дөрвөн жилийн хорих ялаар шийтгүүлсэн тэрээр анхан шатны шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн, Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд хандсан.

Гэвч давж заалдах шатны шүүхээс түүнд оноосон ялыг хэвээр баталсан билээ. Тиймээс тэрбээр Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхэд хандахаа өмгөөлөгчөөрөө дамжуулан мэдэгдээд байсан. Энэ талаар түүний өмгөөлөгч С.Нарангэрэл хэлэхдээ “Хяналтын шатны шүүхэд гомдлоо гаргаж амжаагүй байна. Ялын тогтоолоо авсны дараа л хяналтын шатны шүүхэд гомдол гаргах ёстой. Гэвч өнөөдрийг хүртэл тогтоолоо аваагүй байна. Хуулийн дагуу бол шүүхээс гаргасан тогтоолтой танилцах хугацаа нь дууссан аж. Харин тэрээр өнөөдрийг хүртэл шүүхийн тогтоолоо хүлээж аваагүй байна.

А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top