УИХ-ын нэгдсэн чуулган хэдийгээр товлосон цагаасаа хоцорч эхэлсэн боловч хэлэлцэх асуудалдаа шаламгай орлоо. Энэ удаагийн чуулганаар хуралдах асуудлуудын дарааллыг УИХ-ын дарга З.Энхболд танилцууллаа. Дараачаар нь Монгол Улсын Ерөнхий аудитор Ч.Раднааг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай Их Хурлын дарга танилцуулж байнгын хорооны санал дүгнэлтийг гишүүн Л.Эрдэнэчимэг сонсголоо.
Улмаар ганц гишүүн санал хэлснээр Монгол Улсын Ерөнхий аудиторыг чөлөөлөх тогтоол дээр санал хурааж Ч.Раднааг үүрэгт ажлаас нь чөлөөллөө.
А.ТЭМҮР
Сэтгэгдэл ( 0 )