УИХ-ын нэгдсэн чуулган хэдийгээр товлосон цагаасаа хоцорч эхэлсэн боловч хэлэлцэх асуудалдаа шаламгай орлоо. Энэ удаагийн чуулганаар хуралдах асуудлуудын дарааллыг УИХ-ын дарга З.Энхболд танилцууллаа. Дараа нь Монгол Улсын Ерөнхий аудитор Ч.Раднааг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай Их Хурлын дарга танилцуулж байнгын хорооны санал дүгнэлтийг гишүүн Л.Эрдэнэчимэг сонсголоо.
Улмаар ганц гишүүн санал хэлснээр Монгол Улсын Ерөнхий аудиторыг чөлөөлөх тогтоол дээр санал хурааж Ч.Раднааг үүрэгт ажлаас нь чөлөөлж А.Зангадыг Монгол Улсын Ерөнхий аудитороор сонголоо. Шинээр сонгогдсон аудитор А.Зангадыг үүрэгт ажлаа нэр төртэй хийж, төсвийн захиран зарцуулалтанд маш сайн хяналт тавихыг гишүүдийн ихэнх нь анхааруулж байлаа.
А.ТЭМҮР
Сэтгэгдэл ( 0 )