УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэгдсэн дараагийн асуудал бол “Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл байлаа. Тус хуулийн төслийн илтгэлийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ танилцуулж, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Одонтуяа гишүүн сонсгосон юм.
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд оруулж ирсэн 9 албан байгууллага, компаниуд ямар шалгуураар яаж орж ирсэн талаар сөрөг хүчний гишүүд болох Ц.Нямдорж, Н.Энхболд нар хатуу байр сууриа илэрхийлсэн юм. Мөн гишүүн Ц.Нямдорж: “Үйлдвэрчний эвлэлийн Ерөнхийлөгч С.Ганбаатар ажлаа хийж байгаа бол энэ Үндэсний зөвлөлд багтаж яавч болохгүй. Энэ нь үндсэндээ хууль зөрчиж байгаа явдал. Өмнө нь ийм асуудал гарч байсан” гэсэн бол УИХ-ын дарга З.Энхболд гишүүдийн гаргаад байгаа энэ санал бол үнэн. Үйлдвэрчний эвлэлийн Ерөнхийлөгч С.Ганбаатар хэвээрээ байгаа юу хэмээн Нийгмийн бодлого, боловсрол шинжлэх ухааны байнгын хорооны дарга З.Баянсэлэнгээс асуухад гишүүн З.Баянсэлэнгэ тодорхой хариултыг хэлж чадсангүй.
УИХ-ын дарга Үйлдвэрчний эвлэлийн удирдлагууд одоо хэн хэн байгааг сайн тодруулж мэдээрэй хэмээн байнгын хорооны даргад санууллаа. Ингэснээр санал хэлэх гишүүд дуусч гишүүд үг хэлж эхэллээ. Гишүүн Ц.Нямдорж: Үнэхээр энэ байдлаараа байвал Нийгмийн даатгалын зөвлөлийг шинэчлэх асуудлыг буцааж шаардлага хангасан төсөл оруулж ирэх хэрэгтэй. Үнэндээ С.Эрдэнэ сайд дураараа дургих гэж байна. Энэ саналаа дахин оруулж ир хэмээлээ. Ийнхүү Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийг шинэчлэх хуулийн төслийг батлах санал хурааснаар тус асуудал дахин орж ирэхээр болж уналаа.
А.ТЭМҮР
Сэтгэгдэл ( 0 )