“Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ хуралдаж дуусчээ. ТУЗ-ийн хуралдаанаар өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдөл гаргасан Гүйцэтгэх захирал Б.Энэбишийг ажлаас нь чөлөөлж оронд УИХ-ын гишүүн асан Я.Батсуурийг түүний оронд томилох санал оруулж дэмжсэн байна. Я.Батсуурь нь 2008 оны сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшин УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан. Москва хотын Олон улсын харилцааны дээд сургууль төгсөж олон улсын харилцаа, худалдааны мэргэжил эзэмшсэн, дипломатч юм. Харин өнгөрөгч сонгуулиар дахин нэр дэвшсэн боловч ялагдал хүлээсэн билээ.
А.ТЭМҮР
Сэтгэгдэл ( 0 )