Монголын Залуучуудын Холбоо нь залуучуудын нийтлэг эрх ашгийг илэрхийлэн төрийн бодлогод нийцсэн үйл ажиллагаа явуулдаг. 21 аймаг, 9 дүүрэг, 4 тусгай байр зөвлөлтэй. Аливаа улс төрийн хүчнээс хамааралгүй 91 жилийн түүхэн замналтай залуучуудын үндэсний төв байгууллага юм. Тус байгууллагаас “2012 оныг бодлого, үйл ажиллагаагаа шинэ төвшинд гаргах жил” болгон өрсөлдөх чадвартай, ажлын дадлага туршлагатай, эрүүл зөв Монгол залуу хүнийг төлөвшүүлэхэд чиглэсэн төсөл, хөтөлбөр, ажлуудыг эхлүүлэхээр болоод байна. Энэ ажлын хүрээнд “Залуучуудын зөвлөл” болон “Залуучуудын хороо”-г байгуулахаар болжээ. Хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх арга замыг залуучуудын оролцоотой эрэлхийлэх, хөгжүүлэх олон талт үйл ажиллагааг зохион байгуулах гэнэ. “Залуучуудын зөвлөл ”-ийг залуу хүн байгаа газар бүрт, байгуулах бөгөөд гадаадад ажиллаж амьдарч байгаа залуус ч энэхүү зөвлөлийг байгуулах боломжтой юм байна. Харин “Залуучууд хороо”-нд залуус өөрсдийн хүсэл сонирхол, мэргэжил, зорилгоороо нэгдэх 15 хороог байгуулах юм байна.
Сэтгэгдэл ( 0 )