2013 оны төсвийн анхны хэлэлцүүлэг дуусч байнгын хороонд шилжүүллээ

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 12

УИХ-ын нэгдсэн чуулган үдээс өмнө 11 цагаас эхлэн хуралдаж эхэллээ. Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэгдэж байгаа асуудал бол 2013 оны төсөв юм. Өчигдөр орой 18 цаг хүртэл хэлэлцэгдсэн тус асуудал өнөөдөр мөн л гишүүдийн санал дүгнэлтээр үргэлжилж байна.

2013 оны төсөвт халамжийн бодлогыг чухалчлахгүй гэдгийг Ерөнхий сайд тавьсан илтгэлдээ дурьдсан боловч хүүхдийн мөнгийг олгох нь зүйн хэрэг харин бусад иргэдэд тодорхой хэмжээний халамж олгох нь боломжгүй зүйл гэдгийг тайлбарлаж байлаа.

Харин УИХ дахь МАН-ын гишүүдийн зүгээс хатуу шүүмжлэл гарч Гишүүн Ө.Энхтүвшин: “Та нар хүүхдэд мөнгө өгөх нэрээр нэг гараараа өгөөд нөгөө гараараа авах гэж байна” гэсэн бол гишүүн Ц.Нямдорж: “Танай намаас гарсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж анх гарахдаа иргэн болгонд нэг сая төгрөг өгнө хэмээн гарч ирсэн шүү дээ. Тиймээс та нар тэр мөнгийг нь өг” гэж байр сууриа илэрхийллээ. Түүнчлэн гишүүд өөр өөрсдийн санал дүгнэлтээ хэлж ирэх оны төсвийн анхны хэлэлцүүлэг өрнөж дууслаа. Монгол улсын 2013 оны төсвийн төслийг хоёр дахь хэлэлцүүлгийг хийлгэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top