Н.Батбаяр: Нүгэл буяны хооронд нүд ирмэх зайтай

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 12

УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан завсарлаад 15.30 цагт дахин хуралдаж эхэлсэн юм. Төсвийн хэлэлцүүлгийн дараачаар хэлэлцэх зүйлийн жагсаалтаар “Үнэт цаас гаргах зөвшөөрөл олгох тухай” УИХ-ын тогтоолын төсөл болон Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хууль санаачлагч Эдийн засгийн хөгжлийн сайд Н.БАТБАЯР танилцуулсан юм. Түүний дараачаар тус хуулийн төслийн талаарх байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар танилцууллаа.

Ийнхүү гишүүд санал дүгнэлтээ хэлсэн юм. Гишүүн О.Баасанхүү: Бонд босгож олох тэр таван тэрбум ам.доллараа хий хоосон юманд зараад дараа нь бөөн өрөнд орж түүнийхээ хариуд газрын баялгаа барьцаалахгүй гэх газаргүй гэсэн бол сайд Н.Батбаяр: “ Нүгэл буяны хооронд нүд ирмэх зайтай байдаг болохоор бид энэ мөнгөө зарцуулах зүйлдээ зарцуулаад алдагдалд орохгүй гэж бодож байна. Бид зөв явах л юм бол болохгүй гэх газаргүй” хэмээлээ.

А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top