- Сайн байна уу? Сайхан намаржиж байна уу?
- Сайхан намаржиж байна. Танай уншигчдад шинэ өглөөний мэнд хүргэе.
- Юуны түрүүнд нам байгуулах болсон шалтгаанаас тань ярилцлагаа эхэлье гэж бодож байна.
- За. Тэгье. Монголын ард түмэн олон жил Ардчилал гэдэг зүйлийн сайн сайхныг үзэх 23 жил хүлээж амьдарлаа. Яг үнэндээ бол ээлжлэн эрх барьж буй хоёр нам Монголын хөгжлийг тодорхойлж чадах идеологи байхгүй байна. Зөв идеологи байхгүй байхаар зөв бодлого гарахгүй гацаанд орж байна. Энэ гацаа аль хэдийн үүссэн. Энэ гацаанаас гаргах шинэ идеологитой, зөв бодлоготой, Монголын ард түмнийг сайхан амьдруулах улс төрийн хүчин хэрэгтэй байгаа юм. Тэгээд энэ намыг байгуулахад хүрлээ.
- Таныг Ардчилсан нам, Ардчилсан залуучуудын холбоонд нөлөө бүхий албан тушаал хашдаг байсан гэсэн. Яагаад ийм сонголт хийхэд хүрэв.
- Би Ардчилсан намд 7 жил ажилласан. Намын дотор албан тушаалын төлөөх сонирхолтой фракцуудын олноор бий боллоо. Улс орны эрх ашгаас илүүтэй намын эрх ашиг, намын эрх ашгаас илүүтэй фракцуудын эрх ашиг ихдэж байгаа нь зөв биш зүйл рүү татаж байна. Намын хамгийн гол амин сүнс болсон үзэл баримтлал гэдэг зүйл үгүй болсон. Намын дарга нь баруун, зүүнээ мэдэхгүй хэмээн мэдэгдэж улс орныг авч явах бодлогоо тодорхойлж чадахгүй байна. Энийг хараад Монгол хүмүүс эмзэглэж байна. Энэ бүхний хажууд зүгээр суугаад байж болохгүй байна.
- Хамгийн гол нь таны олон жил зүтгэсэн нам ялалт байгуулж байх үед та шинэ нам байгуулсан нь сонирхол татаад байна л даа.
- Өнөөдрийг биш маргаашийг харж хүн амьдрах ёстой. Монголыг аварья гэвэл маргааш биш өнөөдөр эхлэх ёстой. Албан тушаалд дуртай байсан бол би ийм үйлдэл хийхгүй... Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу...
Сэтгэгдэл ( 0 )