Намын бүлгүүд хуралдана

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 15

Өнөөдөр УИХ-ын бүлгүүдийн хуралдаан болно. Бүлгийн хуралдаанаар одоогоор УИХ-аар хэлэлцэж буй гол асуудал болох ирэх жилийн төсвийн талаар хэлэлцэнэ. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан 09.00 цагаас Төрийн ордны “А” танхимд, УИХ дахь  “МАХН-МҮАН”-ын “Шударга ёс эвслийн бүлэг” “В” танхимд,  УИХ-д Монгол ардын намаас сонгогдсон гишүүд  “Б” танхимд хуралдах юм. Мөн бүлгүүдийн хуралдаанаара ирэх жилийн төсвөөс гадна, удахгүй болох орон нутгийн сонгуулийн бэлтгэл ажлын талаар хэлэлцэх сураг ажигтай.

Одоогоор бүлгийн хуралдаан эхлээгүй байна. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top