МАХН-ын гишүүд дэмжигчид өнөөдөр тус намын дарга Н.Энхбаярын Орон нутгийн сонгуульд оролцох оролцооны талаар мэдээлэл хийхээр болсон байна.
МАХН-ын дарга Н.Энхбаяр нь өнгөрөгч тавдугаар сараас эхлэн албан тушаалаа урвуулан ашиглаж улсад их хэмжээний хохирол учруулсан нь тогтоогдож дөрвөн жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Гэвч түүний эрүүл мэндийн байдал хүнд байгаа учраас тодорхой хугацаагаар ялын тогтоол гардуулах хугацааг нь түр хойшлуулаад байсан юм.
Харин түүний биеийн байдал дээрдсэн учраас өнгөрсөн баасан гаригт анхан болон давж заалдах шатны шүүхээс гаргасан шийдвэрийг хэвээр баталж ялын тогтоолыг нь өнгөрсөн долоо хоногт өөрт нь танилцуулсан.
УИХ-ын болон Орон нутгийн сонгуулийн тухай хуулинд нэр дэвшигч нь ял шийтгүүлж байгаагүй эсвэл ял шийтгүүлж байсан бол Эрүүгийн хуулийн дагуу ялгүй буюу ялгүйд тооцсон байх журмын дагуу нэр дэвших эрхийг тойргийн хорооноос олгох ёстой юм. Тиймээс МАХН-ынхан Н.Энхбаярын нэрийг барин орон нутгийн сонгуульд оролцох нь тодорхой юм.
А.ТЭМҮР
Сэтгэгдэл ( 0 )