Н.Төмөрхүү, С.Чинзориг нар мэдээлэл хийнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 15

Хууль хяналтын байгууллагад үүсээд байгаа асуудлын талаар өнөөдөр 13.00 цагт Монгол ньюс мэдээллийн төвд нэр дэвшигч Н.Төмөрхүү, С.Чинзориг нар хэвлэлийн бага хурал хийхээр болжээ. Учир нь МАН-аас Өвөрхангайн 10-р тойрогт нэр дэвшин өрсөлдсөн Н.Төмөрхүү, С.Чинзориг нарыг сурталчилгааны явцад хууль зөрчиж, сонгогчдод бэлэг тараасан эсэхийг Улсын дээд шүүхэд хянан хэлэлцэх байсан авч шүүх хуралдаан эхлэхээс өмнө  нэхэмжлэгч тал болох Д.Зоригт, Ц.Доржпалам нар гомдлоосоо татгалзах хүсэлтээ Улсын Дээд шүүхэд ирүүлсэн тул хуульд зааснаар хэргийг Дээд шүүх хэлэлцэлгүй, нэхэмжлэгч талыг гомдол гаргаагүйд тооцсон мэдээлэл гарсан билээ.

Гэтэл уг хэргийг дахин анхан шатны шүүхэд шилжүүлж, Өвөрхангайн тойргийн хороог шүүхэд өгсөнөөр Өвөрхангайн сум дундын шүүхэд анхан шатны шүүх хурал болж, Хан-Уул дүүргийн анхан шатны шүүхийн шийдвэртэй адилхан буюу нэхэмжлэгч талд шийдвэр гаргасан юм. Өөрөөр хэлбэл, Нийслэлийн шүүх Н.Төмөрхүү, С.Чинзориг хоёрыг хууль зөрчөөгүй гэсэн шийдвэр гаргаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг  хэрэгсэхгүй болгож, энэ хэрэг шүүхээр шийдэгдэх асуудал биш хэмээн үзэж, цагдаа, тагнуулын байгууллагад шалгагдах ёстой гэсэн байхад Өвөрхангайн сум дундын шүүх, Нийслэлийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг үл хэрэгсэж С.Чинзориг, Н.Төмөрхүү нарыг шүүх хуралд оролцуулалгүйгээр шийдвэр гаргаж, бүр давж заалдах эрхгүй болгосон гэнэ.

А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top