Олимпийн төгөл байгуулахад гар бие оролцов

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 15

УИХ-ын Тамгын газрын ажилтнууд өнгөрсөн Бямба гарагт тохиосон Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр дархан цаазат Богд хан уулын Энхтайваны аманд Олимпийн төгөл байгуулах ажилд гар бие оролцлоо.

“Нэг мод таривал нэг насны буян, хоёр мод таривал хойд насны буян” гэдэгчлэн эх дэлхийдээ ээлтэй энэ ажилд УИХ-ын Тамгын газрын 50 гаруй ажилтан Биеийн тамир спортын улсын хорооны ажилчин, албан хаагчид, тив дэлхийд нэр цуутай спортын ододтой мөр зэрэгцэн жихүүн салхи сэвэлзсэн уулын нэлээд өгсүүр аманд 200 суулгац суулгаж, усалж арчилсан юм.

Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Богд хан уулын дархан цаазат газрын захиргаа, хуучнаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газраас хамтран зохион байгуулсан энэ ажилд манай Тамгын газрын ажилтнууд ногоон малгайгаар ижилсэн гоёж идэвхтэй оролцон, насны буянаа олон дахин арвижууллаа.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top