УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Ядуурал 30 хувиас буурахгүй хэвээр байна

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 15

 

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанд Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал Төрөөс 2013 онд баримтлах мөнгөний талаарх УИХ-ын тогтоолыг төслийг танилцуулсан байна. Улмаар уг хуулийн төсөлтэй холбоотойгоор гишүүд саналаа солилцжээ. АН-ын мөрийн хөтөлбөрт тусгасан зарим бодлого Монголбанкны мөнгөний бодлогын гол үзэл баримтлалд орсон байна. АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэхдээ “Монгол Улс хэт уул уурхайгаас хамааралтай болжээ. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ядуурал 30 хувиас буурахгүй хэвээр байна. Тиймээс Монголбанкны төрийн мөнгөний бодлого нээлттэй байлгах ёстой гэж үзлээ. Манай нийт иргэдийн 80 хувь нь инфляцид өртсөн байна. Харин дундаж орлоготой иргэдийн 35 хувь нь инфляцид өртжээ. Тиймээс хүчтэй дундаж давхаргыг бий болгоход Монголбанк бүх анхаарлаа хандуулна гэдгээ хэллээ” хэмээсэн юм.

Бүлгийн хуралдаанаар арилжааны банкуудын зээлийн хүүг бууруулах, иргэдийг Моргажийн зээлд хамруулах талаар дорвитой арга хэмжээ авах, иргэдийн ухаалаг үнэмлэхээр гүйлгээ, төлбөр тооцоо хийдэг байх, хүүхдийн мөнгийг 13 банк олгох болсон талаар ярилцжээ.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top