Н.Энхбаярыг хордуулсан гэж гэргий О.Цолмон үзсэн тул үснээс нь дээж аван нэг сарын өмнө Солонгос руу явуулсан байна. Шинжилгээгээр экс Ерөнхийлөгчийг хордуулсан нь үнэн. Харин яг ямар хороор хордуулсан нь одоогоор тодорхойгүй гэсэн хариу гарсан гэнэ. Тиймээс экс Ерөнхийлөгчийн үснээс дахин дээж авч АНУ руу шинжилгээнд 10 хоногийн өмнө явуулсан байна. Одоогоор шинжилгээний гараагүй гэнэ.
Харин хэн хордуулсан болон шинжилгээний хариу хэзээ гарах талаар О.Цолмонгоос тодруулахад “АНУ-аас хариу иртэл тодруулга өгөх боломжгүй” хэмээн мэдээлэв.
Дашрамд дуулгахад Н.Энхбаярын анхан шатны шүүх хурлын дараагаар О.Цолмон ТВ-9 телевизэд өгсөн ярилцлагадаа “Энэ хэргийг Ц.Элбэгдорж, Д.Дорлигжав нар анхнаас нь зохион байгуулсан. Н.Энхбаяр шоронгоос амьд гарч ирэхгүй” гэсэн агуулга бүхий зүйл ярьж байсан юм.
Тэгэхээр О.Цолмон шинжилгээний хариу АНУ-аас ирэхэд дэлгэрэнгүй ярилцлага өгөх нь тодорхой болоод байна.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )