Өнөөдөр Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаан 08.30 цагаас “А” танхимд хуралдах байсан ирц бүрдээгүйн улмаас уг хуралдаан хойшлов. Уг хуралдаанаар Монгол Улсын Засгийн газраас Арабын Нэгдсэн Эмират Улс, Нидерландын Вант Улс, Люксембургийн Вант Улс, Кувейт Улстай тус тус байгуулсан “Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай хэлэлцээр”-ийг соёрхон баталсан тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэх байсан юм. Улмаар уг хурлын дараа товлогдсон байсан Төсвийн байнгын хорооны хуралдаан дөнгөж сая эхэллээ. Хуралдааны ирц 52.9 хувьтай байна. Уг хуралдаанаар Монгол Улсын 2011 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2011 оны санхүүгийн нэгдсэн тайланг танилцуулав. Хоёр дахь хэлэлцүүлэгт асуулт болон санал байсангүй. Улмаар дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр боллоо. Үүнээс гадна хоёр асуудал хэлэлцэх байгаа. Бид хуралдааны талаар эргэн мэдээлэх болно.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )