Монголын Залуучуудын Холбооноос анх удаагаа “Залуучуудаа хуулиа санаачилья” хэмээх хуулийн төсөл санаачлах тэмцээнийг зохион байгуулах гэж байгаа аж. Зарим хэрэгжихгүй байгаа хуулиудад цаг үед нийцсэн шинэчлэл оруулах, хуулийн хэрэгжилтийг дээшлүүлэх зорилгын хүрээнд тус тэмцээнийг залуучуудын дунд зохион байгуулж, залуучуудаас хуулийн төсөлд орох шинэ санаа гарах үр дүнг харж байгаа юм. Иймд энэхүү хуулийн төсөл санаачлах тэмцээнийг эрхэм Улсын их хурлын дарга М.Энхболдын нэр дээр зохион байгуулах саналыг дэмжин, залуучуудын холбоотой хамтран ажиллах саналыг Монголын Залуучуудын холбооноос хүргүүлж байгаа юм байна.
Г.Энхтуяа
Сэтгэгдэл ( 0 )