Залуучуудын холбоо нэр бүхий хүмүүст асуулт тавьжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 16

Сошиал медиа мэдээллийн хэрэгсэлээр залуучуудын дунд Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу хуучнаар Хүүхдийн паркын эзэмшил газраас газар авч, хувийн үйл ажиллагаа явуулж байгаа асуудлыг хурцаар шүүмжлэн, санал бодлоо хуваалцаж, олон ч асуултыг тавьж байгаа билээ. Монголын Залуучуудын Холбооны зүгээс залуучуудтайгаа энэхүү асуудалд дуу хоолойгоо нэгтгэн Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу хуучнаар Хүүхдийн паркийн эзэмшил газраас газар авсан нэр бүхий Монгол улсын их хурлын гишүүн, “Мон Уран” компаний захирал Б.Наранхүү, “MCS” группын ерөнхийлөгч Ж.Оджаргал, “МАК” компаний ерөнхийлөгч Б.Нямтайшир, болон СӨҮЛ группын ерөнхийлөгч У Хён Мэн нарт тодруулга авах асуулгыг тавьж байгаа ажээ. Залуучуудын зүгээс өөрсдийн чөлөөт цагаа өнгөрөөх ганц газрыг хадгалан үлдэхийн тулд дараах тодруулгыг хүргэж байгаа гэнэ. Нэр бүхий эдгээр эрхмүүд Монголын залуучуудын тавьсан дараах 3 тодруулга асуултад хэзээ, ямар хариулт өгөхийг харах л үлдлээ.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top