Дөнгөж сая СЕХ-д УИХ-ын сонгуулийн аравдугаар тойрог буюу Өвөрхангай аймагт АН болон МАН-аас нэр дэвшигчдийн асуудлыг хэлэлцэв. Хоёр мандаттай тус тойрогт АН-аас Д.Зоригт Г.Батхүү, МАН-аас С.Чинзориг, Н.Төмөрхүү нар нэр дэвшсэн юм. Харин сүүлийн үед АН-аас нэр дэвшигчид УИХ-ын гишүүн тангараг өргөх нь тодорхой боллоо гэх албан бус мэдээ гарах болсон. Үүнийг албан ёсны болгох хуралдаан СЕХ-д болж байна гэж дуулсан МАН-ын гишүүд СЕХ-д ирж өөрсдийн байр суурийг илэрхийлэв. Үүний дараа СЕХ хуралдаж эхэлсэн юм. Гэвч хуралдаанаас ямар шийдвэр гарсныг хэлэлгүй арынхаа хаалгаар гарчээ. Харин энэ талаар МАН-ын гишүүд болон сэтгүүлчид хожим мэдсэн юм. Хуралдааны шийдвэрийг тодруулахаар СЕХ-ны дарга руу залгахад утсаа салгасан байлаа. Харин хэвлэлийн төлөөлөгч нь утсаа дуудаад авахгүй “гүрийв”.
МАН-ын зүгээс хэрвээ СЕХ АН-ын гишүүдийг тангараг өргүүлэх юм бол асуудлыг хуулийн дагуу дараа дараагийн арга хэмжээг авах болно гэдгээ илэрхийлсэн.
Албан бус мэдээгээр МАН-ын гишүүд дөнгөж сая Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзаж шударга байхыг анхааруулсан гэнэ.
Юутай ч Өвөрхангайчууд өөрсдийн төлөөллийг тун удахгүй УИХ-ын суулгах нь бололтой. Харин хэн нь гэдгийг хүлээх л үлдлээ.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )