Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бүрэн эрхийнхээ хүрээнд зарлиг гарган Хөхийсүрэнгийн Батсүрэн, Хээмчигийн Сонинбаяр нарыг Улсын Дээд шүүхийн шүүгчийн, Жаргалсайханы Оюунтунгалаг, Чагдаагийн Хосбаяр нарыг Нийслэлийн шүүхийн шүүгчийн, Ванд-Очирын Цэцэнбилэгийг Архангай аймаг дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгчийн, Махайн Ризаг Баян-Өлгий аймгийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн, Адьяахүүгийн Сарантуяаг Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгчийн, Боролзойн Халиуныг Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн албан тушаалд тус тус томиллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс шинээр томилогдсон шүүгч, Ерөнхий шүүгч нарт үнэмлэхийг нь гардуулахдаа иргэд олон түмний итгэлийг дааж, хууль, шударга ёсыг дээдэлж ажиллахыг захив.
Шинээр томилогдсон шүүгч, Ерөнхий шүүгчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй шүүхийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх ажилд өөрсдийн мэдлэг оюунаа дайчлан ажиллахаа илэрхийллээ.
Сэтгэгдэл ( 0 )