УИХ-ын сонгуулийн 10-р тойргийн хорооны маргааныг эцэслэн шийдвэрлэх асуудлыг дөнгөж сая Сонгуулийн Ерөнхий хороон дээр шийдвэрлэлээ. Уг хуралдаанаар Ардчилсан намаас нэр дэвшигч Д.Зоригт, Г.Батхүү нарыг ялалт байгуулсанд тооцов. Сонгогчдын авсан саналаар МАН-аас нэр дэвшигч Н.Төмөрхүү, С.Чинзориг нар илүүрхсэн ч сонгуулийн сурталчилгаандаа насанд хүрээгүй хүүхдийг оролцуулсан тул хууль зөрчсөн гэж үзжээ. Ийм тохиолдолд тухайн нэр дэвшигчийг татах үндэслэл байдаг аж. Ийнхүү Ардчилсан намын нэр дэвшигч Д.Зоригт, Г.Батхүү нар тангараг өргөхөөр боллоо.
Энэ талаар СЕХ-ны дарга Ш.Содномжамцыг яриаг тун удахгүй хүргэх болно.
Г.Энхтуяа
Сэтгэгдэл ( 0 )