МАН-ын удирдах зөвлөл хуралдаж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 17

Сонгуулийн ерөнхий хороо өчигдөр хуралдаж Өвөрхангай аймгийн 10 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшин үнэмлэхээ гардаад байсан С.Чинзориг, Н.Төмөрхүү нарыг эргүүлэн татаж, АН-аас нэр дэвшсэн Г.Батхүү, Д.Зоригт нарын нэрийг Ерөнхийлөгчид өргөн барихаар болсон.

Үүнтэй холбоотойгоор яг одоо МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байна. Хурлаар дээрх шийдвэрийн талаар ярилцаж, цаашид хэрхэхийг хэлэлцэх юм. Мөн ирэх оны төсөв хийгээд орон нутгийн сонгуультай холбоотой цаг үеийн асуудлаар хуралдаж байгаа юм байна.

А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top