Саяхан 15 жилийн ойгоо тэмдэглэсэн "Номин Талст" хамтлагийн дуучин А.Хаянхярваа улс төрийн идэвхтэй нэгэн билээ. МАН-ын гишүүн төдийгүй НАМЗХ-ы бодлогын зөвлөлийн гишүүн тэрээр 2008 оны НИТХ-ын сонгуульд нэр дэвших төлөвлөгөөтэй байсан ч амжаагүй гэдэг.
Тэгвэл дуучин маань энэ жилийн орон нутгийн буюу аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд оролцохоор болжээ.Тэрээр өөрийн амьдардаг Баянзүрх дүүргийн ИТХ-ын сонгуулийн 26 -р тойрогт МАН-аас нэр дэвшсэн аж. Түүнийг хамтлагийнх нь нөхөд, гэр бүлийнхэн нь ихэд дэмжиж буй бөгөөд сонгуулийнх нь менежерээр НАМЗХ-ы удирдлагуудын нэг ажиллах гэнэ.
А.ТЭМҮР
Сэтгэгдэл ( 0 )