Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны тойм

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 17

 

Хуралдааны эхэнд Монгол Улсын 2013 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуулийн төслүүд хэлэлцэв.

Хөрөнгө оруулалтыг оновчтой зааглах чиглэлд Сангийн сайд анхаарч ажиллаж байгаагаа хуралдааны үеэр  Сангийн сайд онцлов.   

Сангийн яам, Ерөнхийлөгчийн тамгын газартай зөвшилцөн тус газрын үйл ажиллагааны чиглэлд 11.4 тэрбумыг ирэх онд төсөвлөжээ.  Өөрөөр хэлбэл Монгол улсын Ерөнхийлөгчийн ирэх жилийн төсөв энэ жилийнхээс  6.4 тэрбум төгрөгөөр буюу хоёр дахин нэмэгдсэн байна.

Сүхбаатар аймгийн Халзан сумын ЗДТГ нь аянганд ниргүүлж бүтэн шатсан байна. Төвсийн хуулиар зураг төсөв нь бэлэн байх ёстой.  Гэсэн ч өнөөдрийг хүртэл зураг төсөл нь хийгдээгүй байгаа аж.  Улмаар барилга барих төсвийг батлахыг  байнгын хорооны гишүүд дэмжив.

Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын ЗДТГ-ын барилга нь олон жилийн өмнө баригдсан.  Ашиглалтын хугацаа нь дууссан бөгөөд гайгүй малын хашаатай зүйрлэх уг барилгыг нурааж шинээр 450 орчим сая төгрөгөөр байшин барих гэнэ. Энэ саналыг  байнгын хорооны гишүүд дэмжив.  

СЕХ-ны хөрөнгө оруулалтын зардалд  116 саяыг нэмж тусгах саналыг  УИХ-ын гишүүн Р.Бурмаа оруулж ирэв.  Тэрбээр 70 саяар  засварын зөөврийн төхөөрөмж,  46 саяар архивын  тоног төхөөрөмж авах шаардлагатай байгаа аж. ҮүнийгС.Баярцогт гишүүн төсөв багцлах үед хэлээгүй байж, өнөөдөр энэ саналыг оруулж ирж байгаа нь буруу гэж шүүмжлэв.  Улмаар энэ санал унав.  

Хууль зүйн сайдын ажлын хүрээнд  ирэх жилийн Ерөнхйлөгчийн сонгуулийн ажилд зарцуулах 3,2 тэрбумыг  оруулж ирэх саналыг С.Баярцогт гишүүн оруулж ирэв. Үүнийг  С.Баярцогт гишүүн: СЕХ ажлаа маш муу хийэн.  Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид төрийн хамгаалалтад ордог.  Тэгтэл энэ болон бусад урсгал зардлыг СЕХ огт тооцоолоогүй. Тиймээс энэ зардлыг оруулж ирлээ гэв. Улмаар энэ сана 100 дэмжигдэв.

УИХ-ын тухай хууль Төсвийн хуультай зөрчилдөж байгаа аж.  Үүнийг зохицуулах шаардлагатай байгаа. Энэ мэтчилэнгээр цөөнгүй хууль хоорондоо зөрчилдөж байгаа юм.  Тэдгээрийг зохицуулах саналыг УИХ-ын гишүүн Р.Гончигдож, С.Баярцогт нар дэвшүүлсэн.  Улмаар эхний хэлэлцэх асуудлыг 100 хувийн саналаар  зөвшөөрч санал дүгнэлтээ  Төсвийн байнгын хоронд хүргүүллээ.

Үүний дараа УИХ-ын срнгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг  хэлэлцэв. Өөрөрө хэлбэл УИХ-ын дахин сонгуулийг орон нутгийн сонгуультай хамт явуулах,  дээрх хоёр сонгуулийн санал хураах цагийг нэг болгох гэсэн саналыг  Р.Бурмаа гишүүн дэвшүүлсэн юм.  Үүн дээр гишүүдэ асуулт, санал байсангүй. Улмаар уг асуудлыг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэхээр боллоо.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top