”Хүнс хангамж” нийслэлийн өмчит компани хууль зөрчсөн тул татан буулгана

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 17

 

Цэцэрлэгийн хүүхдийн хүнсний бүтээгдэхүүн нийлүүлдэг “Асгат”, “Хүнс хангамж төв”, “Өвсөр үе”, “Багачууд хүнс” компаниуд зах зээлийн ханшаас 30-70 хувиар илүү өртөгтэйгээр нийлүүлдэг нь тогтоогдсон.  Үүнийг таслан зогсоох зорилгоор УИХ-ын эмэгтэй гишүүд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Нийслэлийн  мэргэжлийн хяналын газарт хандсан байна.  

Улмаар ШУХТГ-аас мэдээлэл ирүүлсэн байна.  Тодруулбал СХД-ийн цэцэрлэгүүдэд хүнсний бүтээгдэхүүн нийлүүлдэг “Хүнс хангамж төв”  хэмээх нийслэлийн өмчит компани өндөр үнээр нийлүүлдэг нь тогтоосон.  Эдгээр нь  нутгийн өөрөө удидрах болон нутгийн захиргааны байгууллагаас өрсөлдөөнийг хязгаарлаж байгаа хэрэг юм.  Иймээс НИТХ-ын Д.Баттулга даргад захидал илгээж татан буулгахыг шаарджээ.

Харин УИХ-ын гишүүны хүсэлтэд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хариу ирүүлээгүй байгаа гэнэ.

Дээрхи хүнсний бүтэгдэхүүн нийлүүлэгч жилдээ 48 тэрбум төгрөгийн нийлүүлдэг байна. Эндээс дээрх ашиг хайгч нийслэлийн компаниудын ашгийг харж болох юм.

Дашрамд дурьдахад 2007 онд  хүүхдийн хоолны мөнгийг 1100 төгрөгөөр баталсан. Энэ оны төсвийн тодотголоор 1500 төгрөг болгосон бөгөөд ирэх жилээс  төсөвт 1650 төгрөг болгох юм.  Тэгвэл хүүхдүүд өдөрт  170 грамм мах бүхий хоол идэх ёстой байхад өнөөдөр 40 грамм махтай хоол идэж байгааг  УИХ-ын эмэгтэй гишүүд тогтоожээ.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top