ХЗХ-ны хохирлыг гурван сард багтаан шийдвэрлэнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 17

Сүүлийн үед төрийн ордны гадна үе үе жагсах болсон ХЗХ-ны хохирогчдын төлөөллийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг хүлээн авч уулзлаа.

Одоогоос долоон жилийн өмнө хадгаламж зээлийн хоршоод шил шилээ даран дампуурч, 8000 гаруй хохирогчтой, 26 хадгаламж зээлийн хоршоодын хөрөнгийг хураан авч, хохирсон иргэдийн хохирлын 50 хувийг эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр төрөөс мөнгийг нь гаргасан ч үлдсэн 50 хувийг өнөөдрийг хүртэл барагдуулаагүй байгаа аж. Тиймээс хохирогчдын төлөөлөл шинэ Засгийн газар байгуулагдаж байгаа учраас Ерөнхий сайдад хохирлыг барагдуулж өгөх хүсэлт гаргасан байна. Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Шинэ Засгийн газар байгуулагдаад багагүй хугацаа өнгөрсөн. Тиймээс гурван сарын хугацаанд бид хууль, журмын дагуу энэ асуудлыг судалж, шийдвэрлэнэ. Хэрэв энэ хугацаанд шийдвэрлэж чадахгүй бол та бүхний хохирлыг улсаас төлөх болно” гэлээ.

2008 оны сонгуулиас өмнө эрх баригчид 26 хоршоодын битүүмжилсэн хөрөнгө 43 тэрбумын үл хөдлөх хөрөнгө, 10 гаруй тэрбумын зээлдэгч, 20 гаруй газар таван лицензийг цагдаагийн битүүмжлэлд авч, хохирогчдын хөрөнгийг бүрэн барагдуулна хэмээн Засгийн газар авсан юм. Ингэснээр 2007 онд иргэдийн хохирлыг 50 хувь барагдуулсан аж.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top