Орон нутгийн сонгуулийн хороод хууль зөрчиж байна гэв

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 17
Өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд МАХН-МҮАН эвслээс орон нутгийн сонгуульд нэр дэвшиж буй нэр дэвшигчдийн зарим төлөөлөл сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэдний хэлж байгаагаар зарим аймаг сум, дүүрэгт сонгуулийн хуулийг ноцтойгоор зөрчсөн.Тухайлбал: Говь-Алтай, Өвөр-хангай, Хөвсгөл,Хэнтий, Сэлэнгэ гэсэн аймгуудаас гадна нийслэлийн Сүхбаатар болон Налайх дүүргүүдэд Монгол улсын хуульд заасан сонгох, сонгогдох эрхийг ноцтойгоор хааж боогдуулж байна.Тус аймгуудийн сонгуулийн хороо МАХН-МҮАН эвслээс нэр дэвшиж буй намын гишүүдийн нэрсийг бүртгэхгүй байх, хэл амаар доромжлох, мөн тэдгээр сонгуулийн хороод Монгол улсын сонгуулийн хуулийг дагаж мөрдөхгүй байна гэв.
Тус нам, эвслийн нэр дэвшигчдийн нэрсийг бүртгэхгүй байх зарим шалтгаан нь нэр дэвшигчдийг хуучин МАН-н гишүүн байсан бөгөөд уг намаас бүртгэлээ хасуулаагүй, намын бичиг баримтын бүрдүүлэлт дутуу, нэр дэвшигт төрийн албанаас бүрэн чөлөөлөгдөөгүй гэсэн шалтгаанаар нэрсийг бүртгээгүй гэнэ.Гэвч энэ бүх зүйл нь ор үндэслэл байхгүй бөгөөд бид хууль журмынхаа дагуу орон нутгийн сонгуульд өрсөлдөж байгаа.Энэ бол зүгээр л МАН-н явуулга гэж МАХН-н байгуулалт, орон нутгийн сонгуулийн нийслэлийг хариуцсан нарийн бичгийн дарга Г.Бямбасүрэн мэдэгдлээ. Мөн эдгээр аймаг сумдын сонгуулийн хороог захиргааны шүүхэд өгсөн  аж.
А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top