МАН Өвөрхангайн асуудлыг ингэж тайлбарлав

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 17

Өвөрхангайн хоёр мандатын эзэн маргааш тангараг өргөх гэж байгааг эсэргүүцэн МАН-ын гишүүд мэдээлэл хийлээ.  

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин: Монгол улсад ардчилал байхгүй болжээ. Цөөнхийг дарамталж байна. Олонх өөртөө зориулж хэм хэмжээг тогтоож байна. Сонгогчдын сонголтыг уландаа гишгэж хууль хяналтын бүх байгууллагыг гартаа авлаа. Өвөрхангайн хоёр мандат дээр СЕХ гэнэт хуралдан  шийдвэр гаргасан. Уг тойрогт АН-ын бус МАН-ын гишүүд тангараг өргөх ёстой байсан. Тэгтэл СЕХ уг нь шүүхийн шийдийг хүлээнэ, дээд шүүхэд хянуулна гэж хэлээд өнөөдрийг хүртэл тангараг өргүүлээгүй. Энэ хугацаанд сум дундын шүүхийн шийдвэрийг гаргаж МАН-ын гишүүдийг тангараг өргөх боломжгүй болгосон. Улмаар өчигдөр хуралдаж, МАН-ын гишүүдээс зугтаж, УИХ-ын даргад дүнг танилцуулсан. Тэдгээр хүүхэд нь штаб болон нэр дэвшигчтэй ямар нэгэн гэрээ байгуулаагүй. Саналын зөрүү 1334-6698 байгаа. Дараа дараагийн сонгуулийг энэ маягаар явуулбал СЕХ гэж байх шаардлагагүй” гэв.  

Тэд хуулийн дагуу хуулийн байгууллага болон Ерөнхийлөгчид хандахаар болсон байна. Харин насанд хүрээгүй ч сурталчилгааны ажилд оролцсон гэх Б.Сэлэнгэ, н.Булганаа нар өнөөдрийн энэхүү хуралдаанд оролцов. Харин тэд "Сонгуулийн сурталчилгаанд ажиллаагүй. Араас авсан зураг би биш байсан. Харин сонгуулийн штабаар орж гарч байсан. Гэхдээ гэрээ байгуулж ажилласан зүйлгүй" гэв.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top