Дөнгөж сая МАН-ын гишүүд хуралдаж эхэллээ. Тэд хуралдаанаараа Өвөрхангайн тойргийн хорооны асуудлыг хэрхэх, бусад тойргийн асуудлыг яаж шийдвэрлэх вэ зэрэг сонгуулийн талаар хэлэлцэж байгаа юм.
МАН-ын зүгээс Өвөрхангайн тойргийн маргаан хууль бус гэж үзэж байгаа болохоор дээд шүүх, Ерөнхийлөгч, Үндсэн хуулийн цэцэд хандах төлөвлөгөөтэй байгаа. Үүнээс наана улс төрийн тоглолт хийх журмаар жагсаал цуглаан, хэвлэлийн хурал хийх төлөвлөгөөг энэ удаагийн хурлаар хэлэлцэж байгаа гэж эх сурвалж мэдээллээ.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )