Дөнгөж сая МАН-ын гишүүдийн албан бус бүлгийн хуралдаан өндөрлөв. Улмаар МАН-ын гишүүд УИХ-ын даргын өрөөнд зөвлөлийн хурлын дундуур орсон юм. Ингээд маргаашийн хуралдаанд АН-ын гишүүдийг УИХ-ын гишүүний тангараг өргүүлэхгүй байх, шүүхийн шатанд явж байгаа энэ асуудлыг түр хугацаагаар хойшлуулахыг шаардлаа. Энэхүү шаардлагын хариуд УИХ-ын дарга асуудлыг тавьдаг журмаар нь тавихийг хэллээ. МАН-ын гишүүдийн зүгээс АН-ынхан хүчээр асуудлыг шийдэж байна, СЕХ ялгавартай хандсан, Монгол улсад ардчилал байхгүй боллоо гэх мэтээр өөрсдийн байр суурийг илэрхийлсэн юм. Бид тун удахгүй энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх болно.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )