Энэ жилийн УИХ-ын сонгуульд Өвөрхангай аймгийн 10 дугаар тойргоос ялалт байгуулсан МАН-ын гишүүд Н.төмөрхүү, С.Чинзориг нарын нэрийг татаж, АН-аас нэр дэвшигч Г.Батхүү, Д.Зоригт нарыг УИХ-ын гишүүний тангараг өргүүлэх шийдвэрийг СЕХ-ноос хоёр хоногийн өмнө гаргасан билээ. Үүнийг эсэргүүцсэн МАН-ын гишүүд, дэмжигчид яг одоо Төрийн ордны гадна уриа лоозон барин жагсаж байна. Өчигдөр орой МАН-ын гишүүд УИХ-ын даргын зөвлөлийн хурал дээр дайрч ороод энэ асуудлыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн. Мөн тэд асуудлыг олонхи хүч түрэн шийдэж байна гэж эсэргүүцэж байсан юм. Энэхүү жагсаалтай холбоотой Төрийн ордонд “хөл хорио” тогтоожээ. Төрийн ордонд нэвтрэх эрх бүхий сэтгүүлчид,Төрийн ордонд ажилладаг үйлчлэгч, үйлчилгээний ажилтнуудыг ч өнөөдөр өглөөнөөс эхлэн ордон руу нэвтрүүлэхгүй байна.
Г.Энхтуяа
Сэтгэгдэл ( 0 )