МАН-ын гишүүд дэмжигчид Төрийн ордон руу хэнийг ч оруулахгүй байна

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 18

 

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулган хуралдах тов гарсан. Харин Төрийн ордны бүх хаалган дээр хэнийг ч оруулахгүй байна. Учир нь Өвөрхангайн тойрогт МАН-аас нэр дэвшигчдийг бус АН-аас нэр дэвшигчдийг тангараг өргүүлэх болсон. Үүнийг МАН-ын гишүүд эсэргүүцэж ийнхүү жагсаал хийж байна. Жагсагчид шүүхийн байгууллага болон СЕХ, АН-ын нэр дэвшигчид шударга байсангүй, буруугаа хүлээ гэх агуулга бүхий үг хэлж байв.

Жагсагчдын тоо нэмэгдэж байгаа бөгөөд УИХ-ын гишүүдээс эхлэн Төрийн ордонд ажилладаг хэнийг ч оруулахгүй байна. Ингэснээр өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулганы ирц бүрдэхгүй нь бололтой. Хэрвээ өнөөдөр болон маргаашийн чуулганыг ийнхүү хойшлуулбал АН-аас нэр дэвшсэн Зоригт, Батхүү нар УИХ-ын гишүүний тангаргаа өргөхгүй юм.

Ингээд төрийн ордны гадна болж байгаа үйл явцыг тайлбаргүй зургаар хүргэе.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top