Д.Зоригт, Г.Батхүү нар УИХ-ын гишүүний тангараг өргөхөөр чуулганы танхимд орж ирлээ

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 18

 

УИХ-ын өнөөдрийн нэгдсэн хуралдаан 10 цагт эхлэх ёстой. Одоогийн байдлаар чуулганы танхимд арав гаруй гишүүн байна. Тэдгээрийн дунд өнөөдөр УИХ-ын гишүүний тангараг өргөх Д.Зоригт, Г.Батхүү нар зогсож байгаа харагдлаа.

Тэднийг өнөөдөр тангараг өргүүлэхгүй гэж МАН-ын гишүүд дэмжигчид жагсаал хийж байгаа бөгөөд хэнийг ч оруулахгүй байгаа юм. Улмаар чуулганы ирц бүрдэх боломжийг олгохгүй асуудлыг хэд хоногоор хойшлуулах төлөвтэй байна.

Бид чуулган болон жагсаалын мэдээг шуурхай хүргэх болно.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top