МАН-ын гишүүд хугацаагүй өлсгөлөн зарлаж, УИХ-ын гишүүдтэй хөөцөлдөв

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 18

 

Төрийн ордны бүх хаалган дээр МАН-ын гишүүд эсэргүүцлээ илэрхийлж байгаа талаар бид мэдээлсэн. Тэгвэл цуглаанд оролцогчид байдал хэвээр үргэлжилбэл хугацаагүй өлсгөлөн зарлана гэлээ.

Жагсаалд оролцсон оюутнуудад Тусгаар тогтнолын ордны 7 давхарт 40 мянган төгрөг тарааж байна гэх албан бус мэдээлэл байна.

Жагсаалд оролцогчид УИХ-ын зарим гишүүдтэй чоно туулай болж тоглов. Өөрөөр хэлбэл төрийн ордноос гарч явсан Хууль зүйн сайдаас  өнөөдрийн нөхцөл байдал ариун явдал уу гэдгийг асуув. Үүний хариуд сайд юу ч хэлээгүй. Хамгаалалтын албаны залуусын дундуур талбайг чиглэн зугтсан бөгөөд түүний араас жагсагчид хариугаа авах гэж багагүй хөөцөлдөв. Энэ байдал өнөөдөр өглөө Ж.Батзандан гишүүн дээр давтагдсан бөгөөд гишүүний араас мөн л хөөцөлдөж, сандаргасан юм.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top