МАН-ыг жагсаалаа дуусгаж чуулгандаа суухыг хүслээ

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 18

Өнөөдөр үдээс өмнө УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай байсан боловч МАН-ын гишүүд, дэмжигчид СЕХ-ны шийдвэрийг эсэргүүцсэн жагсаал хийж төрийн ордны бүх хаалгыг хааж гишүүдийг гадагшаа дотогшоо нэвтрүүлэх боломжгүй болгосноор чуулганы нэгдсэн хуралдааны ирц хүрэлгүй үдээс хойш 15 цагаас хуралдахаар боллоо.

УИХ-ын дарга З.Энхболд чуулганы танхимд орж ирсэн гишүүдэд хандаж өнөөдөр МАН-ын зохион байгуулж байгаа жагсаалаас болж УИХ-ын нэгдсэн чуулган хуралдаж чадахгүйд хүрлээ. Ардын намынхан энэ асуудлаа яаралтай зогсоох хэрэгтэй. Мөн төрийн ордны хамгаалалтын албаныхан гишүүдийг нэвтрүүлэх ажлаа хийе. Тиймээс үдийн хоолны дараа чуулганы хуралдааныг зарлалаа.


А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top